Төрсний дараах солио гэж юу вэ?

 

Тодорхойлолт: Төрсний дараах 45 хоногийн дотор сэтгэцийн үйл ажиллагаа хямрахыг төрсний дараах солио гэж нэрлэдэг.

Тоо баримт:

  • АНУ – ын мэдээлснээр 1000 орчим төрөлтөнд 1-2 тохиолддог гэж үздэг.
  • Шалтгаан эмгэг жам, эмнэлзүйн талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгдмэл ойлголт хараахан байхгүй байна.
  • Төрсний дараах солио нь анхны төрөгч, хүндрэлтэй төрсөн, удамдаа сэтгэл хөдлөлийн эмгэгтэй эхчүүд илүүтэй өртөх эрсдэлтэй гэж үздэг.

Шинж тэмдгүүд:

Биеийн эрүүл мэндийн талаас халуурах, цусны даралт буурах, хөх үрэвсэл идээт үрэвсэл, дотуур цус алдалт зэрэг эмгэгүүд илрэхийн зэрэгцээ дараах сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч болно.

  1. Тайван бус тогтворгүй, нойр хямрах, ядарч сульдах
  2. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт – сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, уурлаж бухимдах, сэтгэл хөдлөлийн байдал түргэн өөрчлөгдөх
  3. Танин мэдэхүйн бууралт
  4. Хий үзэгдэл, дэмийрэл – хий үзэгдэл дэмийрлийн агуулга нь хүүхдийн эрүүл мэндтэй ихэвчлэн холбоотой байдаг зарим үед өөрийгөө болон хүүхдээ гэмтээх дуу хоолой чихэнд сонсогдож байна гэсэн буруу итгэл үнэмшилд автдаг.

Эмчилгээ:

Эмчилгээ: Сэтгэц нөлөөт эмээр эмнэлгийн орчинд эмчилнэ.

Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрч байвал харъяа дүүргийнхээ мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаарай.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!